Онцлох мэдээ1 мин унших
Говьд ус авч ирэх “ Онги-Цагаан бургастай” төслийн ТЭЗҮ-д 9 тэрбум төгрөг суулгалаа

Говийн бүсээс сонгогдсон гишүүд бид Усны төслийг 2026 онд үргэлжлүүлэх ТЭЗҮ-ийн төсвийг Монгол улсын 2026 оны төсөвт суулгаж батлууллаа.
Энэ удаагийн төсвийг иргэд, олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмж тусгалаа. Мөн төсвийн төслийн зардлыг танаж багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулан өөрчилж баталсан болно. Говьд ус авч ирэх төслийн эхлэл “ Онги-Цагаан бургастай” төслийн ТЭЗҮ-д 9 тэрбум, мөн говийг усжуулах төслийн нэгжийн урсгал зардал зэрэг төсөвт суусан.
Аймаг сумд болон говийн бүсийн хэмжээнд ирэх онд улсын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалтуудыг Та эндээс үзээрэй.




Эх сурвалж:
Vip76.mn
