Байр суурь1 мин унших

Л.Энхнасан: Хүн амын зөв амьдрах хэв маягийг дэмжих зорилтын хүрээнд ямар ажил хийгдэх вэ!

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо /2025.11.19/-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

Хүний хөгжлийн том үзүүлэлт бол нийтийн эрүүл мэнд. Эрүүл мэндийн хүний хөгжлийн үзүүлэлтээр нь зөв амьдрах хэв маягийг дэмжинэ гэсэн том зорилт оржээ. Үүнд хүн амын бие бялдрын түвшинг нэмэгдүүлнэ, биеийн бэлтгэлийг 76.2-оос 81 болгоно. Энэ зорилтын хүрээнд нийтийн биеийн тамир, спортын сургалтын уялдааг сайжруулан гэжээ. Үүнийг ажил хэрэг болгоход ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна. Мөн аялал жуулчлалтай холбоотой тодруулах зүйл байна. Олон жил зам дагуу нийтийн үйлчилгээний газар байгуулна. Онцгойлон боловсон 00-ын асуудлын шийдлийн талаар 20 гаруй жил ярилаа. Энэ талаар тодорхой зүйл Үндсэн чиглэлд тусгагдсан уу.

Л.Энхнасан: Хүн амын зөв амьдрах хэв маягийг дэмжих зорилтын хүрээнд ямар ажил хийгдэх вэ!

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хариуллаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012