Үйл явдал1 мин унших

Дахин төлөвлөлтөд орсон орон сууц өмчлөгчидтэй хийдэг уулзалт хэрхэн өрнөдөг вэ?

Дахин төлөвлөлтөд орсон орон сууц өмчлөгчидтэй хийдэг уулзалт хэрхэн өрнөдөг вэ?

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцнуудыг дахин төлөвлөх журмыг Засгийн газар 2016 оны 126-р журмаараа баталсан байдаг.

Үүнд шаардлага хангахгүй орон сууцыг хэрхэн шинээр барилгажуулах, энэ үйл явц хэрхэн явагдах вэ, иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах гэдэг асуудлыг журамлан зааж өгсөн.

Өнөө маргаашгүй нурахад бэлэн болж, ашиглалтын хугацаа нь дууссан, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байхад тэнгэрт хадсан үнэ хэлж, бусдыг хохироодог асуудлыг иргэд гаргах нь бий.

Жижиг метр квадраттай айлууд шинэ орон сууцанд орох гэрээ хийхэд зөрүү гарна. Тиймээс энэ зөрүү мөнгийг иргэд өгөхөд хэцүү. Тиймээс энэ тохиролцоог хэрхэн хийх нь тулгамдаж буй асуудал болоод байгаа юм.

Орон сууцыг нурааж шинэ барилга барихад хамгийн багадаа 18 сар түүнээс дээш хугацаа ордог. Энэ хугацаанд амьдрах түрээсийн зардлыг тухайн төсөл хэрэгжүүлэгч ААН төлдөг. Энэ түрээсийн мөнгийг иргэд авч болно, эсвэл шинэ байрныхаа метр квадратад дүйцүүлэн томруулж авах боломжтой байдаг аж.

Дахин төлөвлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025