Байр суурь2 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Асуудал эрхэлдэг байгууллагууд нь байхад ЗӨВЛӨЛ гэх шинэ бүтэц нэмэх шаардлага байна уу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
1. Зөв саналууд орж ирсэн. Мэргэжлийн холбоодууд тодорхой зөвшөөрлүүдийг олгож эхэлсэн. Үүнийг хэрхэн хялбаршуулж байгаа вэ. Ямар нэгэн хүндрэлтэй нөхцөл байдал бий юу, судалгаа шинжилгээ хийсэн үү?
2. Зөвшөөрөл олгох хугацаатай холбоотой асуудлууд бий. Төрийн байгууллагууд дийлэнхдээ нягтлах нэрийн дор эцсийн хугацаа хүртэл хүлээлгэж эцэст нь тулгаж зөвшөөрөл олгодог. Энэ нь нэг талдаа зөвшөөрлийг хялбарчилж цахимжуулж байгаа мэт боловч нөгөө талдаа хугацаагаар хясан боогдуулах, өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх нөхцөл байдал бий. Төрийн байгууллагууд дээр байдаг. Үүнийг шийдвэрлэх ямар боломжууд байгаа вэ?
3. Иргэдийг, ялангуяа бизнес эрхлэгчдийг төөрөгдүүлж буй асуудлууд байна. Намайг БОАЖ-ын сайдаар ажиллаж байхад Н.Учрал Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Тэр үед бүх мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн. н.Батбаатар сайд очоод дөнгөж сая цахимжуулж байгаа мэт мэдээллүүд тавиад эхэллээ. Төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай холбоотой энэ төрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
4. ТХГН-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль дагалдаж орж ирлээ. ТХГН-ийн талаарх бодлого зохицуулалт, менежментийг сайжруулах, ТХГН-т газар ашиглах зөвшөөрөлтэй холбоотой мэргэжлийн санал зөвлөмж дүгнэлт гаргах үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн дүрмийг батлах гэдэг ийм заалт байна. Энэ ямар утга учиртай вэ? ТХГН-ийн тухай хуулиар ч тэр төрийн захиргааны төв байгууллага болоод ТХГН-ийн захиргаа нь ажиллаж байгаа. Тухайн захиргаанаас мэргэжлийн дагуу тодорхой хэмжээний арга хэмжээ авдаг. Гэтэл дахиад төрийн захиргааны байгууллагын дэргэдэх орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн дүрмийг батлах гэж оруулж ирж байгаа нь ямар учиртай вэ?