#Тойрог2 мин унших

Хүрээмарал суманд ажиллаж, нутгийн иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

Хүрээмарал суманд ажиллаж, нутгийн иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Батцэцэг тойрогтоо ажиллаж байна.  Анх энэ нутаг Хүрээмандал хэмээх нэртэй байж, Мандал хайрхан уулаараа овоглон нэршиж ирсэн түүхтэй. Өдгөө Мандал хайрхныг Төв халхын энергийн төв болохыг Био энергийн төвийн судалгаа, шинжилгээгээр тогтоосон нь нутгийнхны бахархал болж, уг хайрхныг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй байна. Марал нутагт энэ жил өнтэй, дулаахан өвөл болж, иргэдийн амьдрал ахуй тайван, өөдрөг байгааг уулзалтын үеэр мэдэрлээ.

Мөн үеэр сумын төр, захиргааны залуухан удирдлагууд болох Засаг дарга Л.Сансаргомбо, ИТХ-ын дарга Б.Жамсрандорж нар хийж хэрэгжүүлж буй ажил, ойрын зорилтуудаа дэлгэрэнгүй танилцууллаа. Сумын ажил төрөл урагштай, иргэд нь ирээдүйдээ итгэл дүүрэн, хөдөлмөр зүтгэлээ нэгтгэн ажиллаж байгааг онцлох нь зүйтэй.

Хүрээмарал суманд ажиллаж, нутгийн иргэд, сонгогчидтойгоо уулзлаа
Хүрээмарал суманд ажиллаж, нутгийн иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

Энергийн төв хэмээн тодорхойлогдсон Мандал хайрхнаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж Хүрээмарал суманд бий. Ялангуяа Отгонтэнгэр хайрхныг зорих аяллын маршрутын дагуу, засмал замаас ердөө 35 км зайтай байршил нь байгаль, шашин, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн давуу тал юм. Энэ чиглэлд нутгийн иргэдийн гаргаж буй санал, санаачилгыг бодлогын түвшинд дэмжин ажиллах нь чухал гэж үзэж байна.

Хүрээмарал суманд ажиллаж, нутгийн иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

Мөн Хүрээмарал сумынхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах чиглэлээр бодит ажлуудыг өрнүүлж байна. Сургууль, цэцэрлэг, төрийн байгууллага, айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн талбайд мод, бут тарьж, тарьсан модоо арчлан хамгаалах ажлыг иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулж байгаа нь хуурайдуу бүсэд амьдарч буй Хүрээмаралчуудын тууштай, хариуцлагатай хандлагыг илтгэж байлаа.

Хүрээмарал сум нь Баянхонгор аймгийн төв хэсэгт байрлах, түүх, байгаль, соёлын онцлог бүхий нутаг. Нутгийн удирдлага, иргэдийн гаргаж буй бүх санал, санаачилгыг дэмжин, аялал жуулчлал, байгаль хамгаалал, нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн бодлого, шийдвэрийг шат шатанд нь уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

БаянхонгорХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2014