#Тойрог2 мин унших

Өвөг дээдсийн минь өлгий нутаг, Баянбулаг сумандаа ирлээ

Өвөг дээдсийн минь өлгий нутаг, Баянбулаг сумандаа ирлээ

Баянбулаг уулын хормой, Хөдөө нуурын дэнжийг түшин орших энэ сайхан нутаг маань гурван ес эхэлсэн ч цас багатай, өдөртөө -18 хэмийн жавартай угтлаа. Эрс тэс уур амьсгалын дунд ч байгаль эх маань уужим, уул ус нь онгон хэвээрээ хадгалагдан үлдсэн нь сэтгэлд нэн дотно санагдана.

Үзэсгэлэнт байгаль, уул усаа уул уурхайн зориулалтаар сүйтгэж ашиглаагүй Монголын цөөн сумдын нэг бол Баянбулаг. Ийм л ариун дагшин нутгаа түшин амьдарч буй нутгийн зон олон маань хөгжлийн тухай бодитой, ухаалаг саналуудыг дэвшүүлж байгааг сонсоход хамтдаа урагшлах хүч мэдрэгдлээ.

Өвөг дээдсийн минь өлгий нутаг, Баянбулаг сумандаа ирлээ
Өвөг дээдсийн минь өлгий нутаг, Баянбулаг сумандаа ирлээ

Сумын иргэд малын гаралтай түүхий эд, тэр дундаа арьс шир боловсруулах дунд оврын үйлдвэртэй болох, сумын эмнэлгийг өргөтгөн сайжруулах, спортын танхим, цэцэрлэгийн шинэ барилга байгуулах зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн олон чухал хүсэлт, санал хэллээ. Эдгээр нь нэг сумын төдийгүй бүс нутгийн тогтвортой хөгжлийн суурь болохуйц санаачилгууд юм.

Өвөг дээдсийн минь өлгий нутаг, Баянбулаг сумандаа ирлээ
Өвөг дээдсийн минь өлгий нутаг, Баянбулаг сумандаа ирлээ

Тэднийгээ төлөөлөн хангайн бүсээс сонгогдсон гишүүний хувьд иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, орон нутгийн хөгжил дэвшилд чиглэсэн төсөл, хөрөнгө оруулалтыг бодит ажил болгох нь миний хариуцлагатай үүрэг. Тиймээс Баянбулаг сумынхны дэвшүүлсэн эдгээр болон бусад саналуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.

Мөн 2024 оны зургаадугаар сард батлагдсан Малчны тухай хуульд туссан малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх заалтыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг сумын хүн амын тоонд хэт баригдалгүй, бодит хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн ялгамжтай хуваарилдаг тогтолцоог өөрчлөх шаардлагатай нь уулзалтын үеэр тодорхой харагдлаа. Эдгээр асуудлыг хууль тогтоох түвшинд нухацтай авч үзэж, шаардлагатай шийдлүүдийг гаргахын төлөө парламентын индрээс дуу хоолойгоо хүргэх болно.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

БаянхонгорХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2014