Үйл явдал1 мин унших
52 сууц өмчлөгчөөс 51 нь хоёр болон гурван талт гэрээг байгуулаад байна

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 26 дугаар орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн асуудлаар сууц өмчлөгчид, тухайн байршилд төсөл хэрэгжүүлэгч “Азийн Идэр Цамхаг” ХХК болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК хамтран гурван талт уулзалт зохион байгуулж, төслийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцлоо.
Одоогийн байдлаар нийт 52 сууц өмчлөгчөөс 51 нь хоёр болон гурван талт гэрээг байгуулсан бөгөөд нэг өмчлөгч гэрээ байгуулаагүйгээс шалтгаалан төслийн хэрэгжилт тодорхой хэмжээнд удаашраад байна.
Эх сурвалж:
Улаанбаатар орон сууцжуулалт ХХК