#Тойрог1 мин унших
Төрийн тахилгат Их Богд уулын баруун урд өвөрт орших Баянговь суманд ажиллаа

Төрийн тахилгат Их Богд уулын баруун урд өвөрт орших Баянговь суманд ажиллаа. Энэ сум цагаан ямааны ноолуураараа алдартай. “Bodios cashmere” компанийн салбар энд байрлаж, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортолдог.

Баянговийн “Залаа жинст” үүлдрийн цагаан ямааны самнасан ноолуурыг алдарт “Chanel” авдаг. Баянхонгор аймаг энэ жил ямааныхаа тоогоор улсдаа тэргүүлсэн бөгөөд Баянговь сум энэ жил 242.0 мянган толгой мал тоолуулсан нь аймагтаа дээгүүр үзүүлэлт болж байна. Хонгор нутгийн ямаан сүргийн хишиг буян нутаг орныхоо хөгжил, тэр дундаа Баянговийн иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх бодит суурь болж байгааг эндээс харж болно.

Сумын Засаг дарга В.Батжаргал “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэхээр зураг төслөө боловсруулж байгаа талаар танилцууллаа. Мөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг энэ онд батлуулсан гэдгийг онцолсон. Хөгжилд тэмүүлсэн сэтгэл, тодорхой зорилго хөдөөд, сум бүрд ийнхүү мэдрэгдэж байгаад баяртай байна.


