#Тойрог2 мин унших

Баянхонгор сумын иргэдтэй уулзаж, төр засгийн бодлого, шийдвэр, түүний үр дүнгийн талаар танилцууллаа

Баянхонгор сумын иргэдтэй уулзаж, төр засгийн бодлого, шийдвэр, түүний үр дүнгийн талаар танилцууллаа
УИХ-ын гишүүн Б.Батцэцэг
Аймгийн төвийн Баянхонгор сумын иргэдтэй уулзаж, төр засгийн бодлого, шийдвэр, түүний үр дүн, УИХ, Засгийн газрын гишүүний хувьд болон тойрогтоо хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа.
Баянхонгор сумын иргэдтэй уулзаж, төр засгийн бодлого, шийдвэр, түүний үр дүнгийн талаар танилцууллаа

Тус сум 10.000 өрхтэй, 32.000 гаруй хүн амтай. Нийт хүн амын бараг 40 шахам хувь нь аймгийн төвдөө оршин суудаг. Тэр хэрээр нэлээд асуудал хуримтлагдаад байгаа. Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд нүүрсний утаа энд ихээхэн эмзэг асуудал болсон. Утааны асуудал Улаанбаатараас аль хэдийнэ хальж гарч, аймгийн төв, хот суурин газруудад агаарын бохирдол түгшүүр төрүүлэх хэмжээнд хүрсэн.

Баянхонгор аймгийн төвд шинэ орон сууц цөөнгүй баригдаж, ашиглалтад орж байгаа ч гэр хорооллын өрхийн тоо тууштай буурахгүй байна. Аймаг, сумаас утаатай тэмцэх, утааг бууруулах чиглэлээр өөрсдийн боломж, нөхцөлийн хүрээнд янз бүрийн арга хэмжээ авч байгаа ч үр дүн бага байгаа юм.

Баянхонгорчууд шинэ ДЦС-тай болно гэсэн итгэл нь унтрахад хүрчээ. Учир нь 2022 онд эхэлсэн, 2024 онд дуусах ёстой ДЦС-ын шинэчлэл 2026 он гарчихаад байхад ашиглалтад ороогүйгээр барахгүй, бүтээн байгуулалтын ажил нь таг зогсчихоод байна.

Шинэ ДЦС-тай болсон тохиолдолд нүүрс их хэмжээгээр шатаадаг уурын зуухнуудын тоо цөөрнө, ингэснээр нүүрсний хэрэглээ буурна, утаанд агуулагдах хорт бодисын хэмжээ 50-80 хүртэл хувиар багасна гэсэн тооцоотой байсан юм. Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд нухацтай ярилцаж, шийдвэрлэх үүрэг даалгаврыг Баянхонгор сумын иргэд өгч байна.

Баянхонгор сумын иргэдтэй уулзаж, төр засгийн бодлого, шийдвэр, түүний үр дүнгийн талаар танилцууллаа

2026 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Малчны тухай хуулийг хэрэгжүүлэх, малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх асуудал явсан сум бүрд яригдсан, энд ч бас л хөндөгдлөө.

Энэ мэтээр сумдыг тойрох явцад яригдсан олон асуудлыг аймаг, сумын удирдлагууд, Засгийн газрын түвшинд нухацтай хэлэлцэн, шийдвэрлэхийн төлөө ажиллах болно.

Аймгийн төвд ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай “Nissan navara” маркийн автомашин хүлээлгэн өглөө.

Баянхонгор сумын иргэдтэй уулзаж, төр засгийн бодлого, шийдвэр, түүний үр дүнгийн талаар танилцууллаа

БаянхонгорХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2014