#Тойрог1 мин унших
Баянцагаан сумын ахмад настан Д.Маамуу гуайн илгээсэн захиаг хүлээн авлаа

Баянцагаан сумын ахмад настан Д.Маамуу гуайн илгээсэн элгэмсэг дотно захиаг хүлээн авч, сэтгэл ихэд уярлаа. Тэрбээр захиандаа, нутгаа зорин очиход тэнгэр ивээж, хураа хайрласан тэр нэгэн өдрийг санан дурсжээ. Тэр сайхан өдөр миний сэтгэлд ч өнөө хэр тодхон байна.
Ахмадын үг сургаал, бэлгэ ерөөл зам мөрийг гэрэлтүүлж, заяа буяныг тэгшитгэж байдаг учиртай.
Нутгийн эгчтэй дахин уулзаж, дотно яриа өрнүүлэн, ерөөл дүүрэн үг сонсох завшаан тохиосонд талархал дүүрэн байна. Эрхэм Танд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.


Сэтгүүлч Б.Хонгорсайхан
