#Тойрог2 мин унших

Баянхонгор аймгийн Залуучуудын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Баянхонгор аймгийн Залуучуудын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Баянхонгор аймгийн Залуучуудын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа. Холбооны тэргүүн Г.Ганчулуун, Баянхонгор сумын Залуучуудын зөвлөлийн тэргүүн Б.Нямдулам нар 2023-2025 оны үйл ажиллагаа, 2026 оны зорилтынхоо талаар танилцуулж, санал бодлоо илэрхийлэв.
Баянхонгор аймгийн Залуучуудын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Баянхонгор аймаг 15-39 насны 32.9 мянган залуустай, Залуучуудын холбоо нь сум бүхэнд салбар холбоотой аж. Улс төрийн болон үзэл бодол, ашиг сонирхлын ямар нэгэн ялгаваргүйгээр нийт залуучууддаа хандсан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг юм байна.

Баянхонгор аймгийн Залуучуудын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

2026 онд “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аймагтаа “Залуусын төгөл” байгуулах, “Bayankhongor leadership conference” уламжлалт арга хэмжээгээ үргэлжлүүлэх, зорилтот бүлгийн залуу гэр бүлд чиглэсэн Менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг зорилт тавьжээ.

XXI зууны, хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд монгол хүн юугаараа ялгарах вэ гэдэг ирээдүйд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа Та бүхний зүг чиг байх ёстой. Залуус нийгэмд эерэг соёл түгээхэд манлайлах, нөлөөлөх нь нэн чухал байна гэдгийг залуустаа хандаж хэллээ.

Монгол өв, соёлоо өвлөн уламжлах, хөгжүүлэн дэлгэрүүлэх чиглэлээр хийх ажил их байна. Хотын хүүхдүүдийг хөдөөгийн амьдралтай танилцуулах, мал маллах арга ухаанд суралцуулах, сүү цагаан идээ боловсруулах арга технологийг зааж өгөх зэрэг ажлыг аймгийн Залуучуудын холбоо хотынхонтой хамтраад зохион байгуулах боломжтой. Түүнчлэн олон улсын харилцааны чиглэлээр сурч байгаа оюутнуудын дадлагыг аймаг, орон нутагт хийлгэж, хөдөөгийн залуус, хүүхдүүдэд англи хэлний сургалт явуулах ажлыг ч хэрэгжүүлэх боломжтой гэсэн саналыг минь залуус  дэмжиж байна.

Манай Гадаад харилцааны яамны дэргэд Залуу дипломатчдын клуб үйл ажиллагаа явуулдаг. Тэднийг Баянхонгорын Залуучуудын холбоотой түншлүүлэх, харилцан бие биеийг дэмжих, хамтран ажиллах алхмуудыг эхлүүлэхээр тохирлоо.

Баянхонгор аймгийн Залуучуудын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Баянхонгор аймгийн Залуучуудын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Баянхонгор аймгийн Залуучуудын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

БаянхонгорХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2014