#Тойрог1 мин унших
Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд аймгийн тэмээчдийн зөвлөгөөн, хурдан тэмээний уралдаан боллоо

Баянхонгор аймагт “Ламын гэгээний улаан” тэмээн соёлын холбоо байгуулагдаад 20 жил болжээ. Зөвлөгөөнд Баян-Өндөр, Баянлиг, Баянговь, Баянцагаан, Баацагаан, Шинэжинст зэрэг сумдын 200 гаруй тэмээчин оролцов.


Тэмээний уралдаан ат, тайлаг, тором гэх мэт насны ангиллаар, өөр өөр зайд болдог аж. Тэмээ сойж, уралдуулдаг тэмээчдэд морьдын уяачтай адил улсын цол олгодог. Баянхонгор аймагт Монгол Улсын алдарт уяач 2 байна.
Манай аймагт сүүлийн жилүүдэд тэмээ тогтвортой өсөж буй бөгөөд энэ жил тэмээний тоогоор улсад гуравт орсон. Тэмээ өсөхийн хэрээр тэмээн соёлыг хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэхэд манай говийнхон ихээхэн анхаарч байгаа.
Ингэний сүү алт, ноолуураас илүү үнэ цэнд хүрэх цаг ойрхон байна. Говийнхон ингэний сүүгээрээ маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж дотоод, гадаад зах зээлд гаргаж буйг төрийн бодлогоор дэмжих нь зүйтэй юм. Баянхонгорынхны гаргасан тооцооллоор 100 тэмээтэй ферм байхад жилийн цэвэр ашиг нь 500 саяас буухгүй гэнэ.



