#Тойрог2 мин унших

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд болсон тэмээчдийн зөвлөгөөний үеэр сумдын үзэсгэлэн худалдаагаар орлоо

Баян-Өндөр суманд болсон тэмээчдийн зөвлөгөөний үеэр сумдын үзэсгэлэн худалдаагаар оров. Богийн болон ингэний сүүгээр хөдөөгийнхөн маань олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг болж. Сүүгээр ихэнхдээ л ааруул хийдэг байсан бол одоо зайрмаг, бялуунаас эхлээд чихэр хүртэл хийж байна. Ингэний ундааг төрөл бүрийн сав савлагаатай үйлдвэрлэж байгааг үзлээ, худалдан авалт ч хийлээ.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд болсон тэмээчдийн зөвлөгөөний үеэр сумдын үзэсгэлэн худалдаагаар орлоо

Хавдрын болон чихрийн шижин өвчний эсрэг эмчилгээнд нэн үр дүнтэй нь нэгэнт нотлогдоод байгаа ингэний ундаа манай улсын, түүний дотор Баянхонгорын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох нь тодорхой байна.

Ямааны ноолуур, тэмээний ноосоор мал аж ахуйн болон гэр ахуйн олон төрлийн хэрэгсэл, дээл хувцас урлаж байгаа говийн ажилсаг түмний бүтээгч санаачилгыг урамшуулан дэмжих нь чухал гэж бодлоо.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд болсон тэмээчдийн зөвлөгөөний үеэр сумдын үзэсгэлэн худалдаагаар орлоо

Тус суманд Ц.Пүрэвжав хэмээх гайхалтай хөдөлмөрч, уран гартай хүнтэй уулзав. Цагаан идээний цехдээ бог, бодын сүүний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг жилийн 4 улиралд явуулахаас гадна төмрийн гар үйлдвэрлэл явуулдаг юм байна.

Төмөр хийцтэй, 3-10 ханатай гэр үйлдвэрлэдэг нь эрэлт хэрэгцээ ихтэй байдаг гэнэ. Хөнгөхөн, бат бөх, багтаамж сайтай, ямар ч салхи шуурганд унадаггүй энэ гэрийг жуулчны баазууд олноор авдаг аж. Нэг яндантай хос зуух, түлшний хэмнэлттэй, бүрэн шаталтат зуух гээд уран гартны ухаан сэтгэлгээний илэрхийлэл болсон бүтээгдэхүүнүүдийг үзээд үнэхээр бахархах сэтгэл төрснөө нуух юун.

Хөдөлмөрлөж зүтгэж, сэтгэж бүтээж чадвал хэнээс ч дутахгүй орлого ашиг олж, хаана ч сайхан амьдарч болохын үлгэр жишээг харуулж буй ийм хүмүүс хөдөөд олон байна.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд болсон тэмээчдийн зөвлөгөөний үеэр сумдын үзэсгэлэн худалдаагаар орлоо
Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд болсон тэмээчдийн зөвлөгөөний үеэр сумдын үзэсгэлэн худалдаагаар орлоо
Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд болсон тэмээчдийн зөвлөгөөний үеэр сумдын үзэсгэлэн худалдаагаар орлоо
Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд болсон тэмээчдийн зөвлөгөөний үеэр сумдын үзэсгэлэн худалдаагаар орлоо
Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд болсон тэмээчдийн зөвлөгөөний үеэр сумдын үзэсгэлэн худалдаагаар орлоо

БаянхонгорХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2014