Үйл явдал2 мин унших

Багануур эрүүл мэндийн төв жилд 6000-7000 түргэн тусламж, 196 алсын дуудлагад явж иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ

Багануур эрүүл мэндийн төв жилд 6000-7000 түргэн тусламж, 196 алсын дуудлагад явж иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ

Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төв (БНЭМТ) -ийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа. Уулзалтаар, ЭМЯ-аас ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, БНЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцан тулгамдаж буй асуудлуудыг сонсож, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.

БНЭМТ нь 285 эмч, ажилтантай ба өнгөрсөн 2025 онд 221,2 мянган эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс амбулаторийн үзлэг 128 мянга, яаралтай тусламж 20,9 мянга, түргэн тусламж 6068 үзүүлэн ажилласан байсан. Амбулаторийн үзлэгийн тусламж үйлчилгээгээ нэмэгдүүлснээр хэвтэн эмчлүүлэх орны ачаалал өмнөх оноос 1027-оор буурч 7449 хүн хэвтэн эмчлүүлсэн талаар тус төвийн дарга Г.Батбаатар танилцуулав.

Орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг найдвартай хүргэж байгаад баярласнаа илэрхийлье. Хэвтэн эмчлүүлсэн хүний тоо цөөрч, амбулаторийн үзлэг нэмэгдсэн нь маш сайн үзүүлэлт юм.

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн ба энэ хүрээнд орон нутагт томоохон төсөл хэрэгжих юм. Үр дүнд нь Багануур дүүргээс Улаанбаатар руу харвалт, шигдээстэй хүнийг зөөхгүйгээр эмчлэх боломж бүрдэх буюу бүлэн хайлуулах эмчилгээ, ангиографийн аппараттай болж, түргэн тусламж сайжрах бодит хөрөнгө оруулалт хийнэ.

Багануур эрүүл мэндийн төв жилд 6000-7000 түргэн тусламж, 196 алсын дуудлагад явж иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ
Багануур эрүүл мэндийн төв жилд 6000-7000 түргэн тусламж, 196 алсын дуудлагад явж иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ

Иймд цаашид гэмтэл, яаралтай, түргэн тусламжийг сайжруулахад чиглэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, оновчтой урьдчилан сэргийлэх тогтолцоог хэрэгжүүлэн ажиллахыг БНЭМТ-ийн дарга, эмч ажилтнуудад захив. Багануур эрүүл мэндийн төвд шаардлагатай байгаа CT, суурин рентген, туулах чадвар сайтай автомашин зэрэг асуудлуудыг шийдвэрлэн, ЭМЯ-аас дэмжлэг үзүүлэн ажиллана.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012