Үйл явдал1 мин унших

“Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо” нээлттэй хэлэлцүүлэг боллоо

“Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо” нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн бодлогын хорооноос өнөөдөр “Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо” нээлттэй хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал болон үе үеийн эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүд, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, ажилтнууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцов.

Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх шийдэл, инновац, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар тодруулан ярилцаж, салбарын төлөөлөл, иргэдийн асуултад хариуллаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012