Үйл явдал1 мин унших

Хархорин сумын нэгдсэн эмнэлгээс өнөөдрийн ажлаа эхлүүллээ

Хархорин сумын нэгдсэн эмнэлгээс өнөөдрийн ажлаа эхлүүллээ

Өнөөдрийн ажлаа Орхон голын хөндийд орших Монголын эзэнт гүрний нийслэл байсан түүх соёлын өндөр ач холбогдолтой Өвөрхангай аймгийн Хархорин сумаас эхлүүллээ. Салбарын эмч, ажилчид залуустайгаа уулзаж маш сайхан эрч хүч, урам зоригийг авлаа. Цоо шинэхэн эмнэлгийн барилга суманд ашиглалтад орсон нь өнгөтэй сайхан байна. Иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тав тухтай орчинд авч, сэтгэл тэнэгэр байгаагаа илэрхийллээ.

Орчин нөхцөлөөс гадна тоног төхөөрөмжийн хувьд бүрэн шинэчлэгджээ. Тухайлбал, компьютер томографийн шинжилгээг орон нутагтаа хийх боломж бүрдэж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэв.Хүртээмжтэй, чанартай, шуурхай тусламж үйлчилгээг орон нутгийн иргэд маань цаг алдахгүй, зардал чирэгдэл багатай авах бүх бүх нөхцөл бүрэн бүрдтэл ажиллахаа салбарынхан болон иргэддээ нүүр бардам хэлээд гарч байна. Хагалгааны вакум өрөөг тохижуулж, бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай дэмжлэгийг бүх талаар үзүүлнэ ээ. Хархорин сумын эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлог нь осол гэмтэл болон тархины харвалтын яаралтай тусламж байдаг тул хагалгааны өрөөг бүрэн хүчин чадлаар ажиллуулах нь сэргийлж болох нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой.

Хархорин сумын нэгдсэн эмнэлгээс өнөөдрийн ажлаа эхлүүллээ
Хархорин сумын нэгдсэн эмнэлгээс өнөөдрийн ажлаа эхлүүллээ

Мөн Хархорин сум цаашид хот болон өргөжин, аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж буйтай холбогдуулан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ чанартай, чадамжтай, хүртээмжтэй байх нөхцөлийг бодлогоор тасралтгүй дэмжиж, хамтран ажиллах болно.

10 гаруй хоногийн орон нутгийн томилолт маань сайхан эхэллээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012