Үйл явдал1 мин унших

Хорт хавдрын эмчилгээнүүдийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж буй Архангайн нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье!

Хорт хавдрын эмчилгээнүүдийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж буй Архангайн нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье!

Тус эмнэлэг тусламж үйлчилгээний цар хүрээгээ тэлж Хавдрын тасагтай болж, элэг цөсний хавдрын мэс засал 40 орчмыг хийж, бай болон хими эмчилгээг нэвтрүүлээд байгаа гэдгээ өнөөдөр танилцуулав. Ойрын хугацаанд ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа аж.

Орон нутгийн иргэдэд маш чухал эмчилгээг ойртуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ чанарыг ахиулан ажиллаж буйг үнэлж зохих шаардлагыг хангасан тохиолдолд журмын дагуу даатгалаас санхүүжүүлж ажиллах болно.

Хорт хавдрын эмчилгээнүүдийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж буй Архангайн нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье!
Хорт хавдрын эмчилгээнүүдийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж буй Архангайн нэгдсэн эмнэлгийн хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье!

Мөн нярайн найман төрлийн эрт илрүүлгийг хийн ажиллаж байгаагаа танилцуулав.

Архангайд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар,  21 аймгаас анх удаа олон улсын жишигт нийцсэн 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл сайжирч, иргэдийн  ая тухтай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдсэн.

Мөн Архангай аймаг Элэг бүтэн монгол хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн аймаг учраас элэгний хорт хавдрын нас баралт хоёр дахин буурсан үр дүнтэй байгаа гэв.

Танай хамт олонд амжилт хүсэж Архангайчуддаа элэг бүтэн амьдралыг ерөөе.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012