Үйл явдал1 мин унших
З.Төмөртөмөө: Манай ажил дээр орон байраараа хохироод 5-10 жил болсон иргэдийн жагсаал болж байна!

Байр захиалах, худалдан авах явцад бусдад залилуулсан иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр буй ээ үед төрөө төлөөлж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тодорхой түвшинд шийдэл, арга замыг тодорхойлж шийдвэрлээд явж буй газар бол "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК юм. Тус компанийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг хуваалцжээ.
Тэрбээр “Шуурхай хуралдаанаар Хотын захиргаан дээр манай ажил дээр жагсаал болж байна. Манай компани байгуулагдаад 1 жил болжээ. Харин эдгээр иргэд хохироод 5, 10 жил болсон байдаг юм. Ийм төрлийн орох орон, амьдралаараа хохирсон 100, 100-н хүмүүстэй байнга уулздаг. Эдгээр иргэдийн буруу огт биш. Хэн ч орон гэрээ алдаад ингэж явах битгий хэл их юм болно. Тэдний оронд өөрсдийгөө тавиад үзэх ёстой. Тийм ч сэтгэлээр хамт олон маань ажилладаг. Тухайн үед яагаад ийм компаниуд шалгаруулсан юм бол доо гэж шийдвэр гаргагчдад гомддог, бас гайхдаг. Эхнээсээ шийдээд л яваа! Гарц шийдэл хаана ч бий. Компаниудад ч зовлон бий. Гэхдээ хүний амьдралаар ингэж тоглох бол өөр зүйл хийсэн нь дээр дээ гэж зөвлөмөөр санагддаг!” гэв.
Эх сурвалж:
Улаанбаатар орон сууцжуулалт ХХК