Үйл явдал1 мин унших
Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэдэд дахин төлөвлөлтийн талаар мэдээллийг хүргэв

Өчигдөр /2026.03.25/ алслагдсан дүүргүүдийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинээр барилгажуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн мэргэжилтнүүд Налайх дүүргийн 2 дугаар хороонд ажиллаж, дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл авч амжаагүй иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны саналын хуудас бөглүүлж байна.

Өмнө нь 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллах үеэр дүүргийн хэмжээнд 1940-өөд онд баригдсан, ашиглалтын шаардлага хангахгүй 27 барилга байгаагаас 4 барилгын төсөл хэрэгжүүлэгч шалгарч энэ хавраас ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр онцолж байсан билээ.
Эх сурвалж:
Улаанбаатар орон сууцжуулалт ХХК