Байр суурь2 мин унших

Ж.Алдаржавхлан: Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сумын Иргэдийн хуралд сонгон, сумын ИТХ-ыг үнэ цэнтэй болгоё

УИХ-ын чуулганы /2026.03.30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Нэг талаараа сумын хурлын төлөөлөгчөөс аймгийн хурлыг сонгох ёстой юм. Нэгэнт ард түмний мандат авчихсан хүн сумаасаа аймгийн иргэдийн төлөөлөгчийг явуулж нэг шатны сонгуулийг бид нар хэмнэх ёстой гэж би үздэг. Яагаад гэвэл аймгийн хурлын төлөөлөгч очоод сумынхаа тухай ярьдаг. Сумын хурлын төлөөлөгч ч гэсэн сумынхаа тухай ярьдаг. Хоёулаа нэг зүйлийн тухай ярьдаг. Хоёулаа нэг хүмүүстэй очиж уулздаг.

Ж.Алдаржавхлан: Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сумын Иргэдийн хуралд сонгон, сумын ИТХ-ыг үнэ цэнтэй болгоё

1992 оны үндсэн хуулиар давхардчихсан бүтэц бий болчхоод байгаа. Нэр бүхий гишүүд үүн дээр хууль санаачилъя гэж бодож байгаа. Нийслэлийн Иргэдийн хурлыг дүүргээс сонгодог болъё. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч дотроос сонгодог болъё. Аймгийн иргэдийн хурлыг сумын хурлын төлөөлөгчөөс сонгох буюу нэг шатны сонгуулийг хэмнэж. Сумын хурлыг үнэ цэнтэй болгоё. Дүүргийн хурлыг үнэ цэнтэй болгоё. Тийшээ хүмүүс сонгогдож байгаад дараа нь аймгийн хуралд очдог болгох ёстой гэсэн шинэчлэл рүү явах ёстой юм.

Үүнийг хийхэд болохгүй болчих гээд байна л даа. Учир нь үндсэн хуулийн эцсийн энэ дүгнэлтэд сум нь сумдаа байх ёстой. Аймаг нь аймагтаа байх ёстой гэхээр сонин болоод явчхаж байгаа юм. Үндсэн хууль дээр Нийслэлийн хурлын төлөөлөгчийг 4 жилээр сонгоно л гэж байгаа. Тэрнээс хаанаас сонгоно гэсэн үг байхгүй, хэн сонгоно гэсэн үг байхгүй. 4 жилийн хугацаатай сонгоно л гэж байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа зарчим гэх мэтэд цаашдаа шинэчлэл хийх юм бол яах юм бэ? ҮХЦ дахиад унагаах юм уу?

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

ҮХЦ-ийн дүгнэлтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2019
  4. 2018
  5. 2017