Үйл явдал1 мин унших
Баянгол дүүргийн удирдлагуудтай дахин төлөвлөлтийн талаар санал солилцов

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө өчигдөр /2026.04.01/ Баянгол дүүргийн удирдлагуудтай уулзаж дахин төлөвлөлтийн асуудлаар ажил хэрэгч яриа өрнүүллээ.
Барилгын ажил эхлэхэд хогны асуудал хүндэрч байгаа талаар хэд хэдэн Засаг дарга онцолж байна. Тиймээс үүнд дахин төлөвлөлт явуулж байгаа барилгын компаниуд анхаарч өгөхийг уриалж, цаашид журмаар зохицуулалт хийдэг байхаар тогтлоо.
Тэрбээр "70 жил болж байгаа төмөр замын байрууд бий. Ахмадууд үр хүүхдэдээ сайхан орчин үлдээх гээд дахин төлөвлөлтийг маш их дэмжиж байгаа гэхчлэн асуудлаа ил тод, нээлттэй ярилцлаа. Бид энэ сард Баянгол дүүргийн байршил тус бүр дээр иргэдийг хэсэгчлэн авч уулзаж, дахин төлөвлөлтийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллах болно" хэмээн онцлов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
