Үйл явдал1 мин унших

СХД-ийн 18 дугаар хорооны СТ-1, СТ-2, СТ-3 дугаар байрны иргэдтэй 3 талт уулзалт зохион байгуулав

СХД-ийн 18 дугаар хорооны СТ-1, СТ-2, СТ-3 дугаар байрны иргэдтэй 3 талт уулзалт зохион байгуулав

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-1, СТ-2, СТ-3 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд гурван талт уулзалтыг өчигдөр /2026.04.13/ зохион байгууллаа.

Үнэлгээний хорооны шийдвэр, тэр дундаа сууц өмчлөгчдийн саналыг үндэслэн уг төслийн гүйцэтгэгчээр “Престик Трейд” ХХК шалгарсан билээ.

Уулзалтын үеэр төсөл хэрэгжүүлэгчээс шинээр баригдах орон сууцны зураг төсөл, хэрэгжилтийн үе шат, төлөвлөгөөг танилцуулж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг бодитой тусган хэрэгжүүлэхээ илэрхийлэн, төслийн ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Дахин төлөвлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025