Үйл явдал3 мин унших
“Шүгэл үлээгчийн эрх зүйн орчныг сайжруулах нь” онлайн хэлэлцүүлэг эхэллээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал3 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Бид энэхүү цахим системээр дамжуулан нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, авлигыг мэдээлэх аюулгүй, үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэх зорилгын дор Авлигатай тэмцэх газартай хамтран “Шүгэл үлээгчийн эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдвийн дор онлайн хэлэлцүүлгийг өрнүүлж байна.
Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын авлигын эсрэг конвенцод нэгдсэн 20 жилийн хугацаанд үүргээ биелүүлсэнгүй. Учир нь Дэлхий дээр НҮБ-ын авлигын эсрэг конвенцод нэгдсэн 140 гаруй улс байдгаас 59 нь Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэрэгжүүлдэг. Олон улсын байгууллагуудаас Монгол Улсад 20 гаруй зөвлөмж хүргүүлсэн байдаг. Үүний үр дүнд бид 2020-2024 оны УИХ-ын үндсэн чиглэлд энэ хуулийн төслийг оруулж, 2023 он гэхэд Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлуулахаар тусгасан. Ийнхүү 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ нэг жилийн дараа буюу 2022 оны аравдугаар сард хэлэлцээд “энэ бол зайлшгүй байх ёстой хууль” хэмээн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байдаг. Үүний дараа 2024 онд олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент УИХ-ын тогтоол гаргаж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа дээрх хуулийн төслийг тусгаж өгсөн. Мөн Засгийн газар үндсэн чиглэлдээ Шүгэл үлээгчийн тухай хуулийг 2025 онд батлуулна хэмээн заасан. Өнгөрсөн хугацаанд уг хуулийн төсөл дээр хоёр ажлын хэсэг гарч ажилласан ч өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгдээгүй байгаа юм!
2026 оны гуравдугаар сарын 25-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн барихаар болсон. Уг хуулийн төсөл нь 7 бүлэг 26 зүйлтэй дагалдаад Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг нийт дөрвөн хуульд өөрчлөлт орох юм.
“Шүгэл үлээгчийн эрх зүйн орчныг сайжруулах нь” онлайн хэлэлцүүлэг эхэллээ
Нийгэмд шударга ёсыг бий болгож, авлигыг бууруулахад ЭКСПЕРТ таны оролцоо, үг, үзэл бодол нэн чухал байна. Иймд Таныг Шүгэл үлээгчийн эрх зүйн орчныг сайжруулахад өөрийн САНАЛ, САНААЧИЛГА, ШИЙДЛИЙГ дэвшүүлэн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна. Тухайлбал,
Шүгэл үлээгчийн тухай хууль улс төрийн “гацаанд” орсон шалтгаан. Түүнээс гарах арга зам;
Шүгэл үлээгчийн хамгаалагдах эрх зүйн орчин бүрдэснээр нийгэмд гарах эерэг үр дагавар;
Шүгэл үлээгчийн оролцоог бодитоор үнэлэх мөнгөн урамшууллын систем оновчтой эсэх. Мөнгөөр урамшуулахын давуу болон сул тал;
Айдасгүйгээр хууль бус үйлдлийг мэдээлээд эргээд ирэх эрсдэл түүнийг шийдэх арга зам;
Шүгэл үлээгч болон түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдал хэр хангагдаж байна, засаж сайжруулахад юуг анхаарах;
Энэ мэт өөрийн санал, санаачилгыг дэвшүүлэн, нийгэмд шударга ёсыг бий болгож, авлигыг бууруулахад ХИЙХ АЛХАМ юу болох талаар ОНЛАЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ нэгдэхийг урьж байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг 2026 оны 6 сард хэвлэгдэн гарах "Vip EXPERT" сэтгүүлд нийтлэж, шийдвэр гаргагчид болон экспертүүдийн гарт хүргэнэ.
Онлайн хэлэлцүүлэгт оролцох заавар:
Та онлайн хэлэлцүүлэгт оролцохын тулд эхлээд тус сайтад экспертээр бүртгүүлсний дараа онлайн хэлэлцүүлэгт оролцох эрх нээгдэнэ.
Экспертээр бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Онлайн хэлэлцүүлэгт оролцох заавар авах бол ЭНД дарна уу