Байр суурь1 мин унших
Л.Энхнасан: Донорын тухай хууль шинэчлэгдсэнээр эрх зүйн орчин тодорхой болно
УИХ-ын чуулганы /2026.04.23/-ны өдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Тус хуулийн төслийг 2025.05.23-ны өдөр УИХ-аар хэлэлцүүлсэн. Улмаар Ажлын хэсэг 1 жилийн хугацаанд ажиллаад буй юм.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан:
Эрхэм гишүүдийн өдрийн мэндийг эрье. Олон нийтийн дунд хэл ам, үл ойлголцол дагуулж ирсэн Донорын тухай хуулийг шинэчлэх асуудлыг анхнаасаа нь дэмжиж ирсэн. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа донорын байгууллагуудын энэ уялдаа холбоо хариуцлагыг нь тодорхой болгох. Амьгүй донорын тухай ойлголтыг зөв түгээх, олон нийтэд донорын тухай ойлгуулах асуудалд онцгой анхаарч ажилласан. Өнөөдрийг хүртэл бодит байдал дээр донорын тухай буруу ойлголтоос болж, олон хүн амь насаа алдаж олдсон ч үйл явц удаан, уялдаа сул байсан.

Харин энэ хууль шинэчлэгдсэнээр донорын бүртгэлийг И-монголиагаар дамжуулан ил тод, хялбар болж, донорын зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлж, эд эсийн эмчилгээ, био банк, банкны эрх зүйн орчныг бүрдүүлж, байгууллагуудын уялдаа, хариуцлагын тогтолцоо бий болж байна ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл донорын тухай ойлголт зөв болгоод зогсохгүй. Өмнө нь донорын тухай ярьдаг байсан бол, одоо амь аврах тогтолцоо бий болох юм. Иймд энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа үгээр илэрхийлж, гишүүдийг дэмжинэ гэдэгт итгэж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

