Байр суурь1 мин унших

Ж.Галбадрах: Цусаа өгч буй хүнээ дэмжихдээ хоол, унаа гэх шууд гарч байгаа зардалтай нь уялдуулж дэмжлэг өгөх нь зөв!

УИХ-ын чуулганы /2026.05.07/-ны өдрийн хуралдаанаар  Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах байр сууриа илэрхийлээ.

Цус цусан бүтээгдэхүүний тэгш хүртээмжийг хангахдаа цусан бүтээгдэхүүн буюу  плазмыг  оруулж ирэх нь зөв, зүйтэй байна. ДЭМБ-ын бодлого бол 100% сайн дурын авлагагүй донорын тогтолцоо, нөгөө талаас цусны аюулгүй байдал, үндэсний нэгдсэн систем гэсэн ийм 3 тулгуур дээр үндэслэсэн байгаа. Ийм учраас хуулийн төслийн 17.1-д цусны донорын үүргээ гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах гэж заасан нь энэ зарчимтай зөрчилдөөд байгаа. Нөхөн тэнцэх олговор гэхээсээ илүү тухайн үйл ажиллагаанд оролцсонтой холбоотой шууд зардлыг нөхөх хэлбэрээр дэмжлэг үзүүлбэл л ямар байсан юм бэ?

Ж.Галбадрах: Цусаа өгч буй хүнээ дэмжихдээ хоол, унаа гэх шууд гарч байгаа зардалтай нь уялдуулж дэмжлэг өгөх нь зөв!

Хоол, унаа гэх шууд гарч байгаа зардалтай нь холбоотой. Энэ нь донорт тэгш үйлчлэх зарчмаар байх хэрэгтэй. Хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нь энэ боломжийг хүртээд хөдөлмөр эрхлээгүй донорт энэ зохицуулалт бас зохицохгүй байна гэж  Донорын үйл ажиллагааны журам зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой болгох шаардлага харагдаж байна. Ямар хуульд заасан, ямар хариуцлагыг, хэн хүлээлгэх талаар тодорхой болгох боломж байгаа юу? Тусгай зөвшөөрлийг хэн, хаана ямар байгууллага олгодог вэ. Мөн цусны түгээлт хадгалалт ямар түвшинд байдаг вэ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012