#Шилэн хууль4 мин унших

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

Өнөөдөр дэлхийн жишиг амьд донороо хамгаалж амьгүй донорыг олноор илрүүлэх  алхам руу явж байна. Тийм учраас дэлхийн 93 улс оронд эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталжээ.Үүний нэг нь манай улс боллоо.

УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдөр батлагдсан “ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ” хууль батлагдсаны үр дүнд:

  • Иргэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийлгэх боломж нэмэгдэнэ

  • Хүйн цус, эд, эсийн сан бий болж, зарим хүнд өвчнийг эмчлэх шинэ боломж нээгдэнэ

  • Амьгүй донорын эрх зүйн зохицуулалт тодорхой болж, хүний эрх хамгаалагдана

  • Эрхтэн, хүний наймаанаас сэргийлэх хатуу хяналт, хууль эрх зүйн орчин бүрдэнэ

  • Шилжүүлэн суулгах эмчилгээний үйл явц нэг мөр, ойлгомжтой эрх зүйн орчинд орно

  • Эмч, мэргэжилтнүүдийн шийдвэр гаргалт эрсдэл багатай, хариуцлага тодорхой болно

  • Донор, реципиенттай холбоотой ёс зүйн асуудлыг хуулиар хамгаалсан тогтолцоо бүрдэнэ

  • Салбарын хүний нөөц, мэргэшлийг тогтвортой хөгжүүлэх суурь нөхцөл бий болно

  • Амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох болно.

  • Мөн иргэн бүр эрхтэн, эд, эсээ сайн дураараа, үнэ төлбөргүй үлдээх сонголтоороо дамжуулан төрөөс аюулгүй, шударга зохицуулалтаар хамгаалуулна.

    Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

    Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нар санаачилсан. Харин  “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахалж ажилласан юм.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар: Өнөөдөр Монгол Улсад 1044 иргэн  донорын хүлээлгийн жагсаалтад байна. Энэ донорын хүлээлгийн жагсаалт өнөөдөр ганцхан тохиолдолд буурч байгаа нь нас баралтаар буурч байгаа. Ямар нэгэн байдлаар эрхтэн шилжүүлж суулгаад эрүүл мэнд нь аврагдаад тоо буурч байгаа тохиолдол байхгүй байгаа. Дээр нь энэ хуульд бас нэг тод томруун нэг шинэчлэлт дэвшилттэй зүйлийг оруулж өгсөн нь Био банк гэдэг шинэ томьёолол оруулж ирсэн. Нэг амьгүй донор 8 хүний амь нас аврах боломжтой иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээ авдаг болно. 

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хууль батлагдсанаар,эмч хүн бусдын амь нас аврах ажлаа хийсний төлөө гэмт хэрэгтэн болох асуудлыг хааж өглөө. Монгол хүн эрүүл болохын тулд гадаад улс руу орон байраа зарж явдаг үе ард хоцорч, хайртай хүнээ аврахын тулд эрүүл хүн эрхтнээ өгдөг биш амьгүй донороос авах боломжийг бүрдүүлж, тэдгээрийн хэрэглээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжрууллаа. Үр хүүхэдтэй болж чаддаггүй гэр бүлүүд олон. Үр шилжүүлэн суулгахтай холбоотой тодорхойгүй зохицуулалтуудыг нарийвчлан зохицуулж өгсөн.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:Энэхүү хууль нь эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, донор, реципиентийн эрх ашгийг хамгаалах, ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.Мөн амь нас аврах эмчилгээ, тусламжийг эх орондоо хүртээмжтэй авах боломжийг өргөжүүлж, олон гэр бүлд шинэ итгэл, шинэ боломж авчирна гэдэгт итгэлтэй байна.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

УИХ-ын гишүүн Л.Энхнасан: Хууль шинэчлэгдсэнээр донорын бүртгэлийг И-монголиагаар дамжуулан ил тод, хялбар болж, донорын зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлж, эд эсийн эмчилгээ, био банк, банкны эрх зүйн орчныг бүрдүүлж, байгууллагуудын уялдаа, хариуцлагын тогтолцоо бий болж байна ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл донорын тухай ойлголт зөв болгоод зогсохгүй. Өмнө нь донорын тухай ярьдаг байсан бол, одоо амь аврах  тогтолцоо бий болох юм.  

Монгол улс 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн 2023 оны байдлаар 331 иргэнд бөөр, 262 иргэнд элэг, 29 иргэнд ясны чөмгийн үүдэл эс 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 150 гаруй иргэнд шөрмөс 373 иргэнд үр шилжүүлэн суулгасан байна. Хүний эрхийн мэдрэмжтэй байх хүний эрхийг хөндөхгүй байх хамгаалалтуудыг эрх зүйн нөхцөлд маш сайн тусгаж өгсөн. Хүний эрхийн комиссоос  22 саналыг авсан, хуулийн төсөлдөө 100% тусгаж өгсөн байна.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ” хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд

Одоогоор 6,500 иргэн донор болох хүсэлтээ илэрхийлж, үнэмлэхээ авсан. Амьд сэрүүндээ өөрөө донор болох хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд гэр бүлийнх нь гишүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэхдээ гэр бүлийнх нь гурван гишүүнээс бичгээр зөвшөөрөл авах аж.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012