Үйл явдал1 мин унших

СХД-ийн 19-р хорооны 3 байрны дахин төлөвлөлтий ажлын хэсгийн уулзалт болов

СХД-ийн 19-р хорооны 3 байрны дахин төлөвлөлтий ажлын хэсгийн уулзалт болов

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Мөнх Ариун Булаг” ХХК, дүүргийн Газрын алба болон Дахин төлөвлөлтийн хэлтэстэй хамтран /2026.06.03/ ажлын уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар төслийн хэрэгжилтийн явц, газар эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Мөн төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, газрын бүрдүүлэлттэй холбоотой ажлуудыг хууль, журмын хүрээнд шуурхай зохион байгуулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, шаардлагатай судалгаа, мэдээллийг нэгтгэн боловсруулж байна. Талууд иргэдийн эрх ашгийг хангах, төслийн хэрэгжилтийг тогтвортой үргэлжлүүлэхэд анхаарч, уялдаа холбоотой ажиллахаар тохиролцлоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Дахин төлөвлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025