Байр суурь1 мин унших
Ж.Алдаржавхлан: Гадаадын иргэд орон сууцуудыг худалдаж аваад дуусах нь гэж ярьдаг, эзэмшигчийн мэдээллийг ил тод болгох уу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан дараах асуултыг тавьж, байр сууриа илэрхийллээ.
Байрны залилан газар авч байна. Хан-Уул дүүрэгт байрлах Нисэхийн цагаан хаалга хотхоны төсөл 500 иргэнийг хохироогоод, давхардуулан зарсан хэргийн маргаан 10-аад жил үргэлжилж байна. Үүнийг таслан зогсооход хэрэгтэй хууль гэж харж байгаа.
Гэхдээ 2 зүйлийг асууя аа гэж бодож байна.
1. Орон сууцын төслүүд дээр урьдчилсан захиалгыг тэмдэглээд, нийтэд ил тод зарлана гэхээр сайн төслүүд дээр 100-гаар нь дарж гэрээ байгуулдаг байрны ченжүүдэд боломж болох вий. Олноор нь аваад дарчихдаг хүмүүсийн нэрийг ил тод болгох уу? Гаднынхан орон сууцын үнийг өсгөөд байна гэж ярьдаг. Үндсэндээ гадаадын иргэд аваад дууслаа гэж яригддаг зүйлс ил тод болох уу?
2. Мөн дуусаагүй барилгын гэрчилгээгээ авах нь битгий хэл дуусчихсан барилгынхаа гэрчилгээг авч чадахгүй газрууд олон байна. Хан-Уулын тусгай хамгаалалттай газар баригдсан маш олон барилгууд бий. Тэдэнд гэрчилгээгээ авч чадахгүй нөхцөл байдалд орсон. Эдгээр хүмүүст энэ хуулийн хэрэгжилт үйлчлэх үү?
Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.