Үйл явдал1 мин унших

ХУД-ийн 1-р хороо 1 дүгээр байрны дахин төлөвлөлтийн зураг төслийг оршин суугчдад танилцууллаа

ХУД-ийн 1-р хороо 1 дүгээр байрны дахин төлөвлөлтийн зураг төслийг оршин суугчдад танилцууллаа

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 1 дүгээр байрны дахин төлөвлөлтийн зураг төслийн танилцуулга /2026.06.12/ боллоо.

Уулзалтаар зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж буй “Монгол Архитектур Дизайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Очир-эрдэнэ төслийн ерөнхий төлөвлөлт, архитектурын шийдэл, гадна орчны зохион байгуулалт, ногоон байгууламж болон байгаль орчны төлөв байдлын үнэлгээний үр дүнг оршин суугчдад дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өглөө.
ХУД-ийн 1-р хороо 1 дүгээр байрны дахин төлөвлөлтийн зураг төслийг оршин суугчдад танилцууллаа
 
Мөн танилцуулгыг эхний ээлжинд 1-р байрны өмчлөгч иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг нь сонсохын зэрэгцээ дахин төлөвлөлтийн төслийг иргэдийн оролцоо, санал бодолд тулгуурлан хэрэгжүүлэх зорилгоор судалгаа авч ажиллалаа. Цаашид төслийн хамрах хүрээний бусад байрны оршин суугчидтай уулзалт, хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн санал зөвлөмж, судалгааны үр дүнг зураг төслийн боловсруулалтад тусган ажиллах юм.
ХУД-ийн 1-р хороо 1 дүгээр байрны дахин төлөвлөлтийн зураг төслийг оршин суугчдад танилцууллаа

Дахин төлөвлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025