Үйл явдал1 мин унших
БГД-ийн 2-р хороо, 32 дугаар байрны дахин төлөвлөлт үргэлжилж байна

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн шинээр баригдаж буй орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөт хугацааны дагуу үргэлжилж байна.
Төсөл хэрэгжүүлэгч “Грэйт Роуд” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын ажил өнөөдрийн байдлаар 9 дүгээр давхрын хэв хашмал угсралтын шатанд явагдаж байна.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь барилгын ажлын явц, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагын мөрдөлтөд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа билээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
