Үйл явдал2 мин унших
Дарга нарын цалинг бэлдэж өгчхөөд хариуд нь шатахуунд дугаарлан зогсож буй татвар төлөгчид...

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Монгол Улсын төсвийн орлого энэ оны эхний хагас жил өсөж буй үзүүлэлттэй гарсныг Статистикийн хорооноос мэдээлээд буй.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийлэв.
Иргэд болон аж ахуйн нэгжүүд өмнөх жилтэй харьцуулахад 20 хувь илүү их татвар, шимтгэл төлжээ.
2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 20.1 хувь буюу 2.8 их наяд төгрөгөөр өссөн байна.
Энэ өсөлтийг голчлон хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НДШ, НӨАТ, АМНАТ-ын орлого бүрдүүлжээ. Дарга нарын цалинг бэлдэж өгчхөөд хариуд нь шатахуунд дугаарлан зогсож буй татвар төлөгчдөө магтмуй.
Үнийн өсөлт, Амьжиргааны өртөг талийж байгааг ойлгоход хоёрхон тоо хангалттай.
Нэгдүгээрт, энэ оны эхний хагас жилийн байдлаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрчээ. Хоёрдугаарт, мөнгөний нийлүүлэлт 26.6 хувиар өссөн байна. Төсвийн бодлого нь ийм үрэлгэн, мөнгөний бодлого нь ийм харалган байхад инфляцын дарамт бий болох нь ойлгомжтой шүү дээ.
Монгол Улс хоёр жилийн дотор гурав дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэж байна. Хүн нь солигдсон ч бодлого нь өөрчлөгдсөнгүй. Арга ч үгүй биз, ард нь эрх мэдлээ бүх аргаар хамгаалдаг, эрх мэдлийг аль болох төвлөрүүлдэг, дарга анги үйлдвэрлэдэг нэг л бүтэц ажиллаж байгаа. Шинэ Ерөнхий сайд томилогдох бүрд захидаг. Бүсээ чангалаарай. Төсвийн үрэлгэн зардлуудаа танаж, сахилга баттай байгаарай гэж. Гэвч бодит байдал дээр төр улам данхайж, төсвийн зардал тэлсээр байна.
Эцэст нь энэ бүхний төлбөрийг татвар төлөгчид л төлдөг. Төсөв үрэлгэн байх тусам, мөнгөний нийлүүлэлт огцом өсөх тусам, иргэдийн #АмьжиргааныӨртөг нэмэгддэг.