Байр суурь1 мин унших
О.Номинчимэг: Иргэд Оюутолгойн ногдол ашгаа шударгаар зарцуулна гэдэгт итгэхгүй байгаа учраас гар дээрээ авна гээд байгаа юм

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Оюутолгойн ногдол ашгийн талаарх өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
"Иргэд өнөөдөр Оюутолгойн ноогдол ашгаа шударгаар зарцуулна гэдэгт, өгөөж үр шим нь ирнэ гэдэгт итгэхгүй байгаа учраас гар дээрээ авна гэж байгаа юм.
Уг нь төр нь төр шиг байгаад, иргэдийнхээ эрэлт хэрэгцээг мэдрээд, ирээдүйд нь дэм болох хөрөнгө оруулалтыг хийж чаддаг байсан бол заавал авна гээд байхгүй байсан байх. Иргэдээ угжны хурга шиг бэлэн мөнгөөр угждаг арга барилд ухаарал сэхээрэлтэй бүх хүн дургүй байгаа. Хэрвээ зөв зарцуулна гэдэгт итгэдэг байсан бол өнөөдрийнх шиг авна гэх хүмүүс цөөн байх байсан биз ээ.
Үүнийг төрд ажиллаж байгаа бүх хүн, хууль тогтоох, бодлого гаргах түвшинд ажиллаж байгаа бүх хүн ард иргэдээсээ авч байгаа дүн гэж бодох хэрэгтэй" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
