Дэлгэрүүлж сайхан уламжлалаа цааш нь бататгаж авч явах ёстой үүрэгтэй хүмүүс бол Монголчууд. Үндэсний баяр наадмын тухай хуультай болсноос хойш, монгол эрийн 3 наадам шагайн харвааныхаа шагналыг Монгол төрийн дээд захирамж тогтоолоор шагнаж, Төрийн ордондоо гардуулж, маш хүндэтгэлтэй хандаж байгаа нь Монголын ард түмэнд үнэхээр сайхан үйл явдлууд болж төлөвшсөн заншсан. Сайжруулахдаа уламжлалыг нь алдагдуулахгүйгээр цаашаа явах ёстой. Морин уралдаан хөдөө нутгийг, сайхан болгож хөдөө нутгийг сонирхолтой байлгаж хөдөө нутагт залуучуудаа очиж амьдрах гол хөшүүргийн нэг бол морин уралдаан. Тод Магнай кинон дээр байдаг хаврын морин уралдааныг хийдэг. Эндээс морио шинжиж зун уралдах морио тодруулдаг. Уяачдын өмнөөс нарийн асуудлыг бид нар ярьж болохгүй. Энэ хуулиа хэлэлцэх эсэхийг нь дэмжээд, засаад сайжруулаад, уяачдаасаа санал аваад, ажлын хэсэг гараад цаашаа явах ёстой.