Байр суурь2 мин унших
Оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох хуулийн төсөл 39 мянга гаруй албан тушаалтан болон гэр бүлийн гишүүдэд хамаарна
Өнөөдөр УИХ-ын хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн" төслийг хэлэлцлээ.
Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оффшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглохтой холбоотой асуудлыг зохицуулах гэж байгаа билээ. Засгийн газраас өргөн барьсан тус хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн 10 сараас эхлэн хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-аас хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.
Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар тус ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ажлын хэсгийн санал дүгнэлтийн танилцууллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Л.Энхболд нар орж ажилласан байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
"УИХ-ын нэгдүгээр сарын 24 өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүдээс хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байсан. Уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг 5 өдрийн завсарлага авсан. Түүнчлэн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасан ажлын хэсэг, гишүүд саналаа татаж авсан. Иймээс ажлын хэсэг 4 сарын 06 өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлтийг гаргалаа".
Тухайлбал,
