Үйл явдал2 мин унших
Өвөрхангай аймгийн Баянгол сумын Соёлын төвийн барилгын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Сэтгүүлч soko
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч soko
Баянгол сумын Соёлын төв 1978 онд баригдсан бөгөөд өдгөө хуучирч, соёл, урлагаар иргэдэд үйлчлэх боломж хязгаарлагдмал болсон тул шинэ барилгатай болгоход анхаарч өгөөч гэсэн хүсэлтийг С.Чинзориг гишүүнийг очих бүрт хэлдэг байжээ. Тиймээс өнгөрсөн жил 1,2 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тус суманд Соёлын төв барихаар болсон төдийгүй 2019 оны улсын төсөвт 800 сая төгрөгийг суулгуулж барилгын ажил эхлэх боломжийг бүрдүүлсэн. Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сард аймгаас тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулжээ.




Тиймээс С.Чинзориг гишүүн барилгын явцтай газар дээр нь очиж танилцахад хамт явсан аймгийн Засаг даргын орлогч болон Хөдөө аж ахуйн газрын дарга, сумын удирдлагуудад барилга угсралтын ажилд хяналт сайн тавих, хэрэв ном журмын дагуу ажлаа чанартай гүйцэтгэх боломжгүй бол тендерийг цуцалж гүйцэтгэгчийг шинээр тодруулах, буруутай эзэнд хариуцлага тооцохыг анхаарууллаа.