Үйл явдал2 мин унших
Х.Нямбаатар: Эмэгтэй цэргийн албан хаагчдад баярын мэнд хүргэж, амжилт хүслээ

Сэтгүүлч Tuya
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Tuya
Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 3-р сарын 8-ны өдөр салбарын мянга мянган бүсгүйчүүдийн төлөөлөл бүхий эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ.
Тэрээр Цэргийн гавьяаны одонт хилийн 0218 дугаар анги, "Буянт-Ухаа" олон улсын боомтод үүрэг гүйцэтгэж буй хилчин бүсгүйчүүд, ШШГЕГ-ын харьяа 401-р хаалттай хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэй албан хаагчид, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ээлжтэй ажиллаж буй эмэгтэй албан хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүссэн байна.



Энэ өдрийг хамгийн анх 1908 оноос тэмдэглэж эхэлжээ. Анх АНУ-ын Нью-Йорк хотод 15 мянга орчим эмэгтэй бага цагаар ажиллаж, эрчүүдтэй ижил цалин авч, сонгууль өгөх эрхийнхээ төлөө жагссан түүхтэй. Үүнээс нэг жилийн дараа Америкийн социалист намын санаачилгаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлжээ. Монгол Улсын хувьд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж, өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас олныг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцохыг хориглож буй юм.




