УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын /2021.05.17/-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

Л.Мөнхбаатар "Монгол Улсын хүн ам, удмын сангийн аюулгүй байдал гэдэг бол хүн амын эрүүл мэнд, удмын сан, тогтвортой өсөлт хадгалагдаж, хамгаалагдсан нөхцөл байдлыг хэлдэг. Энэ нөхцөл бүрэн хангагдахгүй, удмын сангийн аюулгүй байдал эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэж үзсэн учраас энэхүү тогтоолын төслийг санаачилсан юм" хэмээв.
Уг тогтоолын төсөл батлагдсанаар: