МАН хуучин тогтолцоог халж УИХ-ын сонгуульд салбар бүрийн төлөөллийг жагсаалтаар нэр дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, улстөрчид жагсаалтын урдуур суух биш нийгмийн төлөөлөл бүрийг жагсаалтдаа оруулсан нь МАН-ийн 2024 оны сонгуулийн гол онцлог байсан юм. Ингэхдээ хот төлөвлөлтийн архитектор, эрчим хүч технологийн инженерүүд, шинжлэх ухааны салбарын эрдэмтэд, ахмадын төлөөлөл, ажилчдын төлөөллийг багтаасан. Тухайлбал, нийгэмд үүсээд байгаа шударга бус зүйлтэй тэмцэж, авлигачдад хуулийн хариуцлага бүрэн тооцож чаддаг тогтолцоог МАН бүрдүүлэхээр жагсаалтын #21 Пүрэвсүрэнгийн Баттөрийг дэвшүүлсэн.
Нэр дэвшигч П.Баттөр нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн бөгөөд 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд тодорхой хэсэгт нь хувийн хэвшилд, ТВ-9 телевизийн удирдах зөвлөлийн даргаар сүүлийн 12 жил ажилласан. П.Баттөрийн ажлын туршлагаас танилцуулбал,
Эрх зүйч, хуульч хүн бол тухайн нийгмийнхээ “эмч” гэж үздэг. Тэр утгаараа ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад шударга ёсыг тогтоох, шаардлагатай хууль тогтоомжуудыг өөрчилж, авлига, хээл хахуултай алхам тутамдаа тэмцэх учиртай. Үүний тулд хууль, эрх зүйн томоохон шинэчлэл тэр дундаа авлигачид ногдуулдаг Эрүүгийн хуулийн хариуцлагын тогтолцоог маш тодорхой бөгөөд хатуу чанга оногдуулдаг орчныг бий болгох ёстой гэх зарчмыг Хуульч, П. Баттөр илэрхийлдэг.
П.Баттөр: “Нийгэмд нүүрлээд буй авлигалыг Монголын ард түмэн эцсээ хүртэл эсэргүүцэж байгаа. Тиймээс авлигал, хээл хахуультай нэр холбогдсон этгээдүүдтэй эрх зүйн хариуцлага буюу эрүүгийн хариуцлага шударгаар тооцож гэмээ нь Шинэ Монгол Улсыг бий болгож чадна. Энэ ажлыг хийж чадна гэдэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэж, надад итгэл хүлээлгэн МАН-ын жагсаалтаас УИХ-д нэр дэвшүүллээ” гэв.
Эх сурвалж: