Олон улсад жендерийн үзүүлэлтийг даруй 30 байраар урагшлуулж, Ази номхон далайн бүсдээ тэргүүлж, дэлхийн түвшинтэй нийцэж орж ирлээ. Энэ хэрээр эмэгтэй гишүүд нийгмийн салбарын олон асуудалд хүчтэй дугарна гэсэн хүлээлт байгаа тул эмэгтэй гишүүдийн бүлгэм байгуулагдсан бөгөөд бид хамтдаа нийгмийн асуудлыг олон талаас нь харж, шийдвэр гаргана. Эмэгтэй гишүүдийд хамтдаа нийгмийн чухал салбарт хүрч ажиллана. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүний хувьд хөдөлмөр эрхлэлт, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын хөгжлийн асуудал зэрэг энэ салбарт харьяалагддаг асуудалд, УИХ-ын гишүүний зүгээс илүү их төвлөрч, анхаарч ажиллана. Жишээ нь өмчийн хэлбэр үл хамаарч, байгууллага бүр цалингийн сангийн 3 хүртэлх хувьтай тэнцэх ахмадын сан ажиллуулна гэсэн заалт орсон. Үүнтэй холбогдуулан төсвийн тодотгол, төсөв орж ирэх үед Ахмадын сан байгуулж байгаа эсэхийг тодруулсан. Мөн 2025 оны аудитын ажлын төлөвлөгөөнд нийцлийн аудитын сэдэв дотор ахмадын сан байгуулсан эсэхийг төрийн байгууллага дээр шалгаж өгөх хүсэлт гаргасан.
་Хууль баталсан төр, засаг өөрөө хуулиа биелүүлдэг байх нь чухал. Энэ талаар байр сууриа илэрхийлж байгаа. Манай улс бусад улс оронтой харьцуулахад хууль, тогтоомж маш их гаргадаг, хэрэгжилт хангалтгүй байдаг. Иймд хууль гаргаж буй буруу процессоо засаж, хууль гаргахдаа долоо хэмжиж, нэг огтолдог зарчмыг баримтлах учиртай. Өнгөрсөн хугацаанд нийгмийн сөрөг хандлагаас үүдэж, баталсан хуулиа засах, хүчингүй болгох, шийдвэрээсээ буцах хандлага цөөнгүй гарсан. Энэ нь шийдвэр гаргахаасаа өмнө үүнийгээ олон нийтэд сайн таниулаагүй, тэдний санаа, бодлыг сонсоогүй гэсэн үг. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа ийм алдааг давтахгүйн тулд, өөрийн мэдлэг, туршлагаараа хувь нэмэр оруулан ажиллахыг зорьж байна.
Ялангуяа цахим, санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой залилангийн асуудлыг хэн хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байна. Электрон тамхийг электрон бараа нэрээр татваргүй оруулж ирдэг. Үүнд тавьдаг хараа хяналт, зохицуулалт алга. Урин, дулааны улиралд хүүхэд, залуучууд олноороо цахилгаан скүүтер, суррон зэргийг унаж хэрэглэж байна. Хэрвээ зам тээврийн осолд өөрсдөө өртөх, бусдыг хохироох тохиолдолд хохирлын хэн барагдуулах нь тодорхойгүй байгаа.
Үүнийг ажил хэрэг болгохоор ес дэх удаагийн шинэ парламент ирэх дөрвөн жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллана гэдэг үзэл баримтлалаа зарласан. Үүний хүрээнд "ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийг бий болгох томоохон бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай бол шинэчилж, өөрчлөх 50 гаруй ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд миний хувьд таван ажлын хэсэгт гишүүнээр, нэг ажлын хэсгийг ахалж байна.
Эх сурвалж: