#Коммент2 мин унших
Цэцэрлэгийн сугалаат тогтолцоог халж, 38 мянган хүүхдийг СӨБ-д хамруулж чадсан сайд

Сэтгүүлч Info
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Info
Хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй байгаа хэд хэдэн үндэслэл байв. Нэгдүгээрт, манайх бүртгэлээ их буруу гаргадаг. Бүртгэл буруу учир төлөвлөлт буруу болдог. Түүнчлэн санхүүжилтийн механизм нь тодорхой болоогүй байсан юм.
Сугалааны бодлого 2015 оны дунд үеэс эрчимжиж эхэлсэн. Тухайн үед хамгийн дуулиан тарьж байсан нь "Цэцэрлэгийн сугалаа" байв. “Манай хүүхэд сугалагдаагүй ээ” гэж хэлэх ээж, аавын сэтгэл, төрийн бодлого аль аль нь “авах юмгүй” байсныг тод санаж байна.
Тиймээс боловсролын салбарт ужгирсан энэ тогтолцоонд тухайн үеийн Боловсролын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шинэчлэл хийхээр зорьж, дараах төлөвлөгөөт ажлууд бүхий Засгийн газрын тогтоолыг батлуулсан юм.
2022 онд Засгийн газар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолоор,
Хамран сургах тойргийг төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийг багтааж шинээр төлөвлөх
Хувийн цэцэрлэгт олгож байгаа хувьсах зардлыг төрийнхөөс хоёр дахин их байхаар тусгасан. Мөн хоолны зардлыг нь олгох,
Их, дээд сургуулийн төгсөн дамжааны оюутнуудад ажлаа хийгээд, кредитээ тооцуулах боломж олгох төлөвлөгөөг боловсруулж, боловсролын салбарт маш том дэвшлийг авчирсан юм.