Байр суурь1 мин унших
З.Төмөртөмөө: Үйлчилгээний газруудад хийж байгаа дунд, доод шатны хяналт шалгалт хэрээс хэтэрлээ

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар /2025.09.19/ Төр хувийн хэвшил хоорондын харилцаатай холбоотой асуудлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө байр сууриа илэрхийллээ.
Үйлчилгээний газруудад шалгалт шүүлэг хэтэрхий их байна. Нэг мэдэхэд баахан цаас нухчихсан сууж байдаг. Маргааш байцаагч, хамтарсан шалгалт ирнэ гэсэн гээд. Ялангуяа дунд, доод шатны шалгалт шүүлгийн байгууллагууд.
Хэрэв үйлчилгээний газрууд дампуурч үүд хаалгаа баривал бид дараагийн хөгжлийн тухай, эдийн засгийн тухай ярихад бэрх болно.
Сайн, муу бүх зүйлийг эдгээр хүмүүс хийж байгаа. Дугуй засвар, авто угаалгууд, цайны газар, бар ресторанууд. Ажил хэн хийж байгааг шалгадаг болмоор байна. Бүтээн байгуулагчдаа хорих та нарын ажил биш шүү. Хяналт, шалгалтын газрынхаан. Маш муухай дээрэлхүү байна. Газраа авчхаад барилгаа барьж байгаа хүн дээр очоод "Хаа, ингэ тэг" гээд. Цагдаагийн газрын хүнийг хүртэл загнаад л. Та нарт тийм эрх байхгүй шүү. Зөвшөөрлөө өгчхөөд, хоёр иргэн гомдол гаргангуут яагаад очиж үйл ажиллагааг нь хаадаг юм? Лайв хийж очиж бүгд хаадаг боллоо. Бөөн сүрэг хүмүүс очоод бизнес, бүтээн байгуулагчдаа дарамталж байна. Чаддаг юм бол зөвшөөрөл өгсөн хүмүүс дээр нь лайв хийж очооч. Тэр хүмүүсийн үгээр үг хийхгүй. Бүтээн байгуулагч, бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Ялангуяа барилгын салбарыг онцгой дэмжих хэрэгтэй.
Эх сурвалж:
VipExpertСэтгүүлч Б.Цэцэгсүрэн
