Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Монгол Улсын иргэн шүү дээ. "Өнөр бүл" төвийн төсөв яагаад хасагдсан бэ?
УИХ-ын чуулганы /2025.11.06/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Нэгдүгээрт, Монголд хавдраар өвдөөгүй, хамаатангүй эсвэл тийм айл ер нь бараг байхгүй л байх даа. Хүн болгонд л нэг тийм асуудалтай, хавдраар нэг хүн нас бардаг, тэндээс амьд үлдсэн хүмүүс нь асаргаанд орчхоод байгаа. Тэгээд асаргааны тэтгэмжийн асуудлыг Ж.Баясгалан гишүүн санаачлаад зөндөө гишүүд гарын үсэг зураад баахан ярьсан шүү дээ. Тэгээд энэ асуудал яахаар болж байна вэ? Хэн асаргаанд орж байна гэхлээр өвдсөн үйлдвэрлэлийн ослын гэмтэл авто осол эсвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй төрсөн, хүнд өвдсөн хүмүүс бол өнөөдөр асаргаанд ороод явж байгаа. Энэ мөнгө бол үнэхээр амьдралд нь хүрэхгүй байна аа гэж байгаа юм.
Тэгээд энэ дээр манай улс яах юм бэ? цаашдаа ер нь ямар дүнг иргэдэд хэлэх вэ? 2 хоногийн дараа аягүй цочир хүйтэрнэ гэсэн. Хүйтрэхээр гадаа тэргэнцэртэй хүмүүс талбай дээр сууж байна. Тэгээдхүн нас барчихвал одоо яах билээ гэдэг асуудал байна. Тэргэнцэртэй хүмүүс босож явж бие засаж чаддаггүй учраас хэрэглэж байгаа зүйлүүд нь хүйтэнд их хэцүү байдаг. Тэгэхээр нийгмийн халамжийн сангаас өгч байгаа төсөв дээр ялангуяа энэ хамгийн эмзэг байгаа, сэхээнд байгаа хүмүүсийн асуудал дээр ямар шийдвэр гаргах юм бэ? Тэр 300,000 төгрөгийг 500,000 ч юм уу болгоод нэмчих асуудал арга байна уу гэдэгт хариулт хүсмээр байгаа юм.
Хоёрдугаарт, "Өнөр бүл" төвийн төсөв хасагдсан байна лээ. Өнөр бүл төв хэзээ ашиглалтад орох вэ? Хэрхэн баригдаж дуусах вэ?Яагаад гэвэл маш олон хүүхдүүдочих газаргүй байгаад байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн энэ улсын иргэн шүү дээ. Тэгэхээр энэ Өнөр бүл төвийн асуудлын талаар хариулт авмаар байна.
Гуравдугаарт, ААН-ийн орлогын нэг хувийн татвар авна гээд өнгөрсөн жил шинэ хуулийн заалтаар тусгасанбайгаа. Энэ дээр өөрчлөлт байгаа юу? Энд ер нь хэчнээн төгрөг орж ирээд хаашаа зарцуулагдах вэ?
Эх сурвалж:
Vip76.mn






