Үйл явдал2 мин унших

УИХ-ын дарга Сүхбаатар аймгийн 600 гаруй иргэдтэй уулзаж “Чөлөөлье” санаачилгаа танилцуулж, иргэдээ сонслоо

УИХ-ын дарга Сүхбаатар аймгийн 600 гаруй иргэдтэй уулзаж “Чөлөөлье” санаачилгаа танилцуулж, иргэдээ сонслоо

УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймгийн 600 гаруй иргэдтэй уулзаж “Чөлөөлье” санаачилгаа танилцуулж, иргэдээ сонслоо. Уулзалтад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн, зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцож хууль тогтоомж, төрийн үйл ажиллагаа, орон нутагт тулгамдаж буй асуудалтай холбогдсон 30 гаруй иргэдийн асуултад хариулж, бичгээр ирүүлсэн асуулт, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.

УИХ-ын даргын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Иргэний 59 эрх, Эдийн засгийн 24 эрх, Улс төрийн 14 эрхээ баталгаатай эдлэх эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм.

УИХ-ын даргын хувьд “Чөлөөлье” санаачилгын хүрээнд малчид руу чиглэсэн малчдын эрх зүйн байдлыг тодорхой болгож, залгамж халааг нь бэлтгэх, нүүдлийн өв соёлоо хамгаалах зорилгоор “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийг санаачилж байна. Тэрбээр, бэлчээрийн  мал аж ахуйг эрхэлж, нүүдлийн ахуй соёлоо хадгалан, газар нутгаа сахин хамгаалж ирсэн малчид төрийн бодлогын цөмд байх ёстой гэв.

Хөтөлбөрийн хүрээнд:

-Малчдад чиглэсэн холбогдох хууль, эрх зүйн орчны хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулна.

-Залуу малчдыг дэмжиж, залгамж халааг тэлэхэд онцгой анхаарна.

-Удамж дамжсан малчин айл, өрх, өв тээгчдийг үндэсний хэмжээнд нэгдсэн дэмжих ажлыг хэрэгжүүлнэ.

-Малчдаа зөвхөн түүхий эд нийлүүлэгч биш, экспортлогч болгоно.

-Евразийн орнуудад арьс шир, ноос ноолуур, малын гаралтай бүтээгдэхүүнээ татваргүй экспортлох боломж нээгдэж буйг онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга Сүхбаатар аймгийн 600 гаруй иргэдтэй уулзаж “Чөлөөлье” санаачилгаа танилцуулж, иргэдээ сонслоо

Зүүн бүсХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025