Үйл явдал1 мин унших
М.Бадамсүрэн: Мэргэжлийн холбоодыг Улсын дээд шүүх биш, улсын бүртгэлийн байгууллага бүртгэдэг болох ёстой

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр(2026.04.15)-ийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, мэргэжлийн холбоодыг Улсын дээд шүүх биш, улсын бүртгэлийн байгууллага бүртгэдэг болох ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрбээр мэргэжлийн холбоодод тавих шалгуур, шаардлагыг өндөрсгөх, чанаржуулах чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар тодруулсан юм.
Үндсэн хуулийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх асуудлаар, заалт нэг бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ. Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэгчээр Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгийг томилов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн













