Үйл явдал1 мин унших
УБОС: Түр суурьшуулах 813, 814 дүгээр байрны гадна тохижилтыг хийж байна

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Орон сууц ашиглалтын албаны хамт олон түр суурьшуулах зориулалттай 813, 814 дүгээр байрны гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах хүрээнд гадна талбайн цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа юм. Мөн орчны тоосжилтыг бууруулж, илүү эрүүл, тав тухтай орчин бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.
Цаашид ч хотын ногоон хөгжил, оршин суугчдын тав тухыг дэмжсэн тохижилтын ажлыг тогтмол хэрэгжүүлэн ажиллах болно.
Эх сурвалж:
Улаанбаатар орон сууцжуулалт ХХК