Онцлох мэдээ1 мин унших
Үндсэн хуулийн цэцийн 04-р дүгнэлтийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2026,05,28/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцлээ.
Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “… 4 жил …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэж, 04 дүгээр дүгнэлтийг гаргажээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, итгэмжилсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир хийж, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Б.Баярбаатар, Дам.Цогтбаатар нар асууж, байр суурь илэрхийлэв. Манай улсад хууль дээдлэх ёс оршин буйн утга учрыг тэд онцолж байлаа. Ийн хэлэлцээд, санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь Цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж дэмжлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
Сэтгүүлч Ц.Соёлмаа













