Байр суурь2 мин унших
Ө.Энхтүвшин: АТГ ачааллаа дийлэх үү?
УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин оффшорын хууль хэтэрхий өргөн хүрээг хамарч буйг онцлоод холбогдох албан тушаалтнаас АТГ ачааллаа дийлж чадах эсэхийг асуулаа.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Энэ хууль Байнгын хороон дээр ярьсаар байгаад сүүлдээ хамаарал бүхий этгээдэд нийт хэдэн хүн орохоор болчихов оо? 100мянгаас хол давна л гэж байна. ах дүү, амраг садан, үр хүүхэд гээд яваад өгдөг юм байна. Энэ бүх улсуудыг шалгаж, тогтоох хүчин чадал байгаа юу? Ингэсээр аль ч үгүй юм болчих биш байгаа. АТГ баахан цаастай ноцолдсоор байгаад жинхэнэ хамаарал бүхий нөхдүүд зүгээр өнгөрөх вий. Орон тооны асуудал, зардал хүрэлцээтэй юм уу? Хэтэрхий өргөн хүрээнд болчихоор гаргасан хууль амьдралд хэрэгжих чадваргүй болох вий гэдэг болгоомжлол төрж байна. Яг хэдэн мянган хүн болсон бэ?
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

