Үйл явдал1 мин унших

“Тамын 50 км” авто замыг засварлаж эхэллээ

“Тамын 50 км” авто замыг засварлаж эхэллээ

Зүүн бүсийн иргэдийн нэрлэж заншсанаар тамын 50 км буюу “Монгол улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км авто замын шинэчлэлтийн ажил өнөөдрөөс эхэлж байна. 

“Тамын 50 км” авто замыг засварлаж эхэллээ

Төслийн зорилго Монгол улсын Засгийн газар Дэлхийн банкны 2023.08.28-ны өдрийн хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй зам, тээврийн дэд бүтцийн холболтыг сайжруулах замаар Монгол улсын ХАА, мал аж ахуйн бүтээгдэхүүн махны тээвэр, логистикийн үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад чиглэгдэж байна.

Авто замын техникийн үзүүлэлтийн хувьд 10 метр өргөнтэй далантай, 50 км урт, зорчих хэсгийн өргөн 7 метр, 9 см асфальтбетон хучилтын зузаантай, 38 см цементээр бэхжүүлсэн, буталсан чулуун суурь тавигдах аж.

Тус авто замын техник технологийн зөвлөхөөр “Соосунг инженеринг энд консалтинг” компани болон “Дасан Консалтангс” компанийн түншлэл, туслан гүйцэтгэгч “Гео зураглал” ХХК ажиллах бол гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шандун Лүчиао” групп компани ажиллаж 2027 оны 10 дугаар сард хүлээлгэж өгөх юм. Төслийн зургийг “Ростов” ХХК зохиосон байна.

“Тамын 50 км” авто замыг засварлаж эхэллээ

Замын шав тавих үйл ажиллагаанд Зүүн бүсийн гишүүд, Дэлхийн банкны төлөөлөгчийн газрын төслийн багийн ахлагч Эдвард Андрев Бейкус, Хэнтий, Дорнод аймгийн Засаг дарга нар, зураг зохиогч, зөвлөх болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцлоо.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Зүүн бүсХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025