#Тойрог1 мин унших
“Open parliament-зүүн бүс” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа

Зүүн бүсийн оюутан, залуусыг УИХ-д тэтгэлэгтэй дадлага хийх боломжийг анх удаа олгосон “OPEN PARLIAMENT - ЗҮҮН БҮС” оюутны дадлагажих хөтөлбөр өнөөдөр өндөрлөж төгсөгчид маань баламжаа гардан авлаа.
9 дүгээр сард хөтөлбөрөө зарлаж, 10 дугаар сарын 30-нд эхэлж байсан тус хөтөлбөрт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн харьяат, 17-25 насны их, дээд сургуулийн бакалаврын түвшний 30 оюутныг шалгаруулж хамруулан хоёр сарын турш үргэлжилсэн юм.
Өнөөдөр Зүүн бүсээс сонгогдсон МАН-ын гишүүд, тэдний ажлын албанаас оюутнуудынхаа хуулийн төслийн хүрээнд хийсэн практик ажил, хуваалцах цаг арга хэмжээ, танилцах аялал, ажлын тайлан цаашид хийж хэрэгжүүлэх ажилтай танилцаж, гаргасан амжилтуудаа онцлон тэмдэглэж төгсөгчдөдөө баяр хүргэлээ.
Статистик мэдээллээс дурдахад шалгарсан 30 оюутны 17 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй. Нэгдүгээр түвшний 2, хоёрдугаар түвшний 6, гуравдугаар түвшний 13, дөрөвдүгээр түвшний 6, тавдугаар түвшний 3 оюутан хамрагдсан юм. МУИС-ийн 18, бусад 8 сургуулийн 12 оюутан хамрагдсан юм.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба