Үйл явдал1 мин унших
Н.Учрал: Бизнесийн үйл ажиллагаанд шаардагддаг зөвшөөрлийн тоог цөөлнө

Одоохон...
Үйл явдал1 мин унших


Одоогийн байдлаар “зөвшөөрөл” гэх нэршилд багтдаг ч бизнесийн үйл ажиллагаанд заавал шаардагддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичиг олон хэвээр байна. Тухайлбал, гэрээ 331, бүртгэл 264, дүгнэлт 232, тодорхойлолт 161, гэрчилгээ 132 төрлийн баримт бичиг бизнес эрхлэгчдээс шаардагдаж байгаа нь хэт төвөгшил үүсгэж буй юм.
Мөн эрх олголт 46, батламж 30, магадлан итгэмжлэл 30, лиценз 14, сертификат 9 зэрэг олон төрлийн зөвшөөрөл, баримт бичиг нь бизнес эхлүүлэх, өргөжүүлэхэд хүндрэл учруулж байна. Иймд цаашид бизнесийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагагүй зөвшөөрөл, баримт бичгийг цуцлах, нэгтгэх, хялбаршуулах замаар хувийн хэвшлийн ачааллыг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр зорьж буйгаа танилцууллаа.
